Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг тус албан тушаалаас нь огцруулах огцруулах асуудал олон нийтийн сүлжээнд гараад буй. Учир нь тэрээр жилийн өмнө нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “ОХУ-д боловсрол эзэмшсэн зарим хүмүүс монгол төрд саад болж байгаа” гэсэн утгатай үг хэлсэн юм.
Тэгвэл энэ асуудалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн Facebook хуудастаа, "Хэдэн эмэгтэй улстөрчдөө хэлсэн үгээр нь шүүж, нухчин дарж байх хойгуур эрчүүд улс төрийн эрх мэдлээ эдийн засгийн эрх мэдэлтэйгээ хавсруулж, хэдэн зуун тэрбумаар нь байгалийн баялгаа цөлмөж, иргэдээ яаж ядуу амьдруулж болдгийг яруу тодоор харуулж ОЛИГАРХЖСАН АРДЧИЛАЛ-ыг мандуулж байна шүү" хэмээн бичжээ.