Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй” гэсэн тогтоол гарсан байдаг. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө “АН-ын дарга” гэх болсон байдаг.
Мөн тэд тус бүрдээ АН-ын тамга эзэмшиж, тус намын хэрэг эрхлэх газрын бүтцийг бий болгож, үндсэндээ хуваасан гэж болно.
Тэгвэл Х.Баттулгын АН-ын зүгээс Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн АН-ын хороодод хандаж, “УИХ-ын нэр бүхий гишүүд болон Конрад-Аденауэрын сангаас сургалт нэртэй арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа мэдээлэл авлаа. Тус арга хэмжээний талаар төв намд мэдэгдээгүй тул та бүхний тус арга хэмжээнд оролцохгүй байхыг мэдэгдье” гэжээ. Үүнийг зарим нь гишүүд нь “Х.Баттулга төв намаар дамжсан УИХ гишүүн болон олон улсын байгууллагын арга хэмжээнд оролцох даалгавар намын хороодод өгч байна” гэж тайлбарлаж байгаа ажээ.