Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод чирэгдээгүй байх

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод чирэгдээгүй байх

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Саудын Арабын FII (Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачлага) сангийн зохион байгуулсан Хүмүүнлэгийн салбарын хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэгт  оролцох үеэрээ "Ерөнхий сайдын хувьд залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажилласан ч Орост сургууль төгссөн, хөгшин хүмүүс нь сорилт болсон" гэх агуулгыг ярьсан. 

Энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нарын Үндсэн хууль зөрчиж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн агуулгатай ижил жишээ тул Б.Болор-Эрдэнийг мөн огцруулах асуудлыг хөндөх ёстой гэх байр, суурийг илэрхийлэх хүмүүс буй. Тэгвэл энэ талаар эрх баригч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн байр, суурийг сонслоо. Тэрбээр "Хувь хүний байр суурь л гэж бодож байна. Аль ч улсад өмнөх үеэ шүүдэггүй. Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод чирэгдээгүй байх. Хариуцлага тооцох эсэх нь Засгийн газрын асуудал" хэмээлээ.




Өнөөдөр могой өдөр

14 цагийн өмнө