Өнөөдөр /2022.11.07/ УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө газрын асуудлыг багцаар нь шийдэх асуудал тавьсан. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулж МАН-ын бүлэг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Нийт газрын тухай таван хууль бий. Үүнд, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлөх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ач холбогдолтой" гэжээ.
