LIVE: "АН-д дарга байхгүй" гэж УДШ тогтоочхоод, гэрчилгээг нь өөрчлөхгүй байгаа нь 2024 оны сонгуульд МАН-ыг сул өрсөлдөгчтэй оруулах гэсэн УДШ-ийн явуулга гэв

LIVE: "АН-д дарга байхгүй" гэж УДШ тогтоочхоод, гэрчилгээг нь өөрчлөхгүй байгаа нь 2024 оны сонгуульд МАН-ыг сул өрсөлдөгчтэй оруулах гэсэн УДШ-ийн явуулга гэв

Өнөөдөр /2022.11.07/ хуульч Н.Ариунболд сонгуулийн үр дүнд дээд шүүх нөлөөлөх гэж оролдож байгаа талаар Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.

Тэрээр, “есдүгээр сарын 27 /2022.09.27/ -ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй байна” гэсэн тогтоол гаргасан.  Харин 2017 онд АН-д өгсөн гэрчилгээгээ УДШ өөрчлөхгүй байна. Учир нь тус гэрчилгээ дээр АН-ын дарга С.Эрдэнэ гэсэн нэр бичээстэй байгаа. Иймд УДШ-ээс АН-д 2017 онд өгсөн гэрчилгээгээ өөрчилж, С.Эрдэнийн нэрийг хасах хэрэгтэй" гэж мэдэгдлээ. Мөн тэрээр АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй гэж УДШ тогтоол гаргачхаад, гэрчилгээг өөрчлөхгүй байгаа нь 2024 онд МАН-ыг сул өрсөлдөгчтэй оролцуулах гэсэн УДШ-ийн орлого гэж хардаж байгаагаа ч хэвлэлийн хурлынхаа үеэр дурдсан юм. 

 




Өнөөдөр могой өдөр

13 цагийн өмнө