Ч.Хүрэлбаатар албан тушаалаа дээшлүүлж, "Шадар сайд" гэж нэмүүлэхээр, өөрчлөлтийг эсэргүүцсэн гишүүдийг "ҮГИЙН МУУ"-аар шүүмжилж сууна

Ч.Хүрэлбаатар албан тушаалаа дээшлүүлж, "Шадар сайд" гэж нэмүүлэхээр, өөрчлөлтийг эсэргүүцсэн гишүүдийг "ҮГИЙН МУУ"-аар шүүмжилж сууна

Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна. Тус хууль батлагдсанаар Засгийн газар хоёр Шадар сайдтай болох бөгөөд “Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд” гэсэн албан тушаал Засгийн газарт шинээр нэмэгдэх юм.

Харин “Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд” нь зээл тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого зэргийг хариуцна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар хуулийн төсөлд “Эдийн засаг” гэсний өмнө “Монгол Улсын шадар сайд бөгөөд” гэж нэмсүгэй гэжээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. 2022 он

Тэгвэл Засгийн газрын бүрэлдэхүүний энэхүү өөрчлөлт нь одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эрх мэдлийг дээшлүүлж байгаа явдал.

Товчхондоо, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь "Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд" гэсэн хоёр сайдын албан тушаалтай болох юм. 

Харин Ч.Хүрэлбаатар одоо хашиж байгаа "Эдийн засаг, хөгжлийн сайд" албан тушаалын байдлаа дээшлүүлэхийн тулд тус өөрчлөлтийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүдийг “популист” зэргээр элдэв муугаар хэлж, тус хуулийн төслийн өөрчлөлтийн хамгаалсаар байна. Тухайлбал, тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд санал хэлсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж "Нэг поп нөхөр намайг Үндсэн хууль зөрчсөн гээд байсан, худлаа болсон уу? Ичихдээ бүүр дэмий тэнэж өгсөн үү? Тэгдэг юм, попуудын өвчин" хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. 

"

 




Өнөөдөр могой өдөр

13 цагийн өмнө