С.Эрдэнэ, Х.Баттулга нар “нууц уулзалт”-даа нэг, нэг хүн нэмж Ням гарагт хийхээр төлөвлөсөн ч, “АН-ын гишүүдийг зарж байна” гэх эсэргүүцэлтэй тулгарчээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нар “нууц уулзалт”-даа нэг, нэг хүн нэмж Ням гарагт хийхээр төлөвлөсөн ч, “АН-ын гишүүдийг зарж байна” гэх эсэргүүцэлтэй тулгарчээ

Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй” гэсэн тогтоол гарсан байдаг. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө “АН­-ын дарга” гэх болсон.

Улмаар УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга шууд огцорсонд тооцогдох дүрмийн заалттай ч С.Эрдэнэ тус намын тамгыг хэнд ч өгөхгүй учир нь “Оросын тавиул Х.Баттулгад аваачаад өгчихнө” гэсэн утгатай мэдэгдэл хийсээр өдийг хүрсэн. Гэтэл энэ долоо хоногт С.Эрдэнэ, Х.Баттулга нар тус бүр тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллах талаар “нууц уулзалт” хийж эхэлсэн байгаа юм.

-Х.БАТТУЛГАТАЙ ТОХИРОХ С.ЭРДЭНИЙН ХҮМҮҮС “BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛД УУЛЗАЖ БАЙХ ҮЕЭР С.ЭРДЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ СУУЖЭЭ-

Тодруулбал, Х.Баттулга тус ажлын хэсэгтээ З.Энхболдын хүмүүс болох И.Мөнхжаргал, О.Батханд нар болон Т.Батцогт, Д.Нүрзэд, Л.Түвдэндорж нарыг томилсон байгаа юм. Харин С.Эрдэнэ өөрийнх нь хүмүүс болох Д.Эрдэнэсувд, Д.Ганбаяр, А.Цэрэнбат, Ц.Алтанцэцэг, Г.Баярсайхан нарын таван хүнийг томилжээ. Улмаар тэдний хүмүүс өнгөрөгч Лхагва гараг /2022.11.02/-ийн орой 18 цагийн орчимд “Blue sky” зочид буудалд уулзан, “хэрхэн хамтран ажиллах, дараагийн уулзалтаа хэзээ хийх, Х.Баттулга, С.Эрдэнэ нар хэзээ уулзах” зэрэг асуудлыг ярилцаж, удаан сууцгаасан байдаг.

С.Эрдэнэ уулзалтыг үеэр дараах худал мэдээллийг хийж байжээ:

Харин тэднийг ийнхүү уулзаж суух үеэр, Лхагва гараг /2022.11.02/-ийн орой С.Эрдэнэ өөрийн facebook хуудастаа мэдээлэл хийж, “Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлж байдаг бүлэглэлтэй ямар нэгэн хэлэлцээрт ороогүй. Ойрын үед ийм зүйл болохгүй” гэсэн утгатай “худал” мэдэгдлийг хийж суусан байдаг.

-С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАР ТОХИРОЛЦОХ АЖЛЫН ХЭСЭГТЭЭ ДАХИН ХОЁР ХҮНИЙГ НЭМЖ, НЯМ ГАРАГТ УУЛЗАХААР БОЛЖЭЭ-

Тэгвэл С.Эрдэнэ, Х.Баттулга нарын ажлын хэсэгт С.Эрдэнийн талаас н.Наранмандах гэх хүнээ нэмж оруулж байгаа бол, Х.Баттулгын талаас Д.Бадарсан гэх хүнээ нэмж байгаа ажээ. Сонирхуулахад, н.Наранмандах нь С.Эрдэнийг дэмжигч хүүхнүүдийнх нь нэг аж. Харин Д.Бадарсан нь Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байжээ. Улмаар С.Эрдэнэ болон Х.Баттулга нарын ажлын хэсэг маргааш /2022.11.06/ дахин уулзахаар тохиролцсон байгаа юм.

Иймд тус намын гишүүд болон зарим иргэд “С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ын гишүүдийн итгэл, үнэмшлийг наймаалцахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд АН-ын асуудлыг бидэнтэй ярилц” гэсэн утгатай шаардлага тавьж эхэлсэн тул тус 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь Ням гараг /2022.11.06/-т хийх уулзалтаа нууцалж эхэлжээ.




Өнөөдөр могой өдөр

13 цагийн өмнө