БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй "Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг, "Нэг Хятад"-ын зарчим олон улсын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчим, дипломат харилцаатай улс орнуудын баримталдаг бодлого" гэж гэнэт мэдэгдэл хийсэн нь Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайханы "Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авалгүй"-ээр Тайванийн төлөөлөгчтэй уулзсан асуудалтай холбоотой байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
БНХАУ-ын элчин сайдын мэдэгдэл:
Тайвань нь БНХАУ-ын салшгүй хэсэг,"НЭГ ХЯТАД"-ын зачим олон улсын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зачим, дипломат харилцаатай улс орнуудын баримталдаг бодлого ...
— Wenrui Chai Цай Вэньруй 柴文睿 (@ChaiWenrui) October 24, 2022
Учир нь Тайвань нь өөрийгөө захирах эрхтэй Хятадын нэг арал бөгөөд, сүүлийн үед тус арлын удирдлагууд бие даах, тусгаар тогтнох гэсэн бодлого, үйлдэл гаргах болсон гэж шинжээчид үздэг. Харин Монгол Улс, "Тайваний арал нь Хятадын залшгүй хэсэг хэмээж, "Нэг Хятад" бодлого"-ыг тууштай баримталдаг. Иймд байхад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан дур мэдэн Тайванийн төлөөлөгчтэй уулзсан нь асуудал дагуулж эхлээд байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "БТСУХ-ны дарга Б.Жаргалсайханы Тайванийн төлөөлөгчтэй уулзаж, "хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцсан" байж болзошгүй байгаа нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл"/ҮАБЗ/-ийн түвшинд яригджээ.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан, “Аравдугаар сарын 27-ны /2022.10.27/ өдөр Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдаан болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна. Бэлтгэл ажил хангагдаж байна" гэж мэдэгдсэн. Гэвч тус засгийн газар хоорондын комиссын хурал цахимаар болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийх айлчлал ч өнөөдрийг хүртэл болоогүй байгаа юм.
Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСУХ-ны дарга Б.Жаргалсайханы Тайванийн төлөөлөгчтэй уулзсан асуудалтай холбоотой байж болзошгүй байгаа аж.
Тиймээс Б.Жаргалсайханы асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд яригдаж, энэ асуудалд анхаарал хандуулах чиглэлийг Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн бололтой. Улмаар БТСУХ-ны дарга Б.Жаргалсайханыг чөлөөлөх эсэх асуудлыг ирэх долоо хоног /2022.11.09/-ийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Ноцтой нь түүнийг Тайванийн төлөөлөгчтэй уулзаж гадаад харилцааны "Нэг цонх"-ны бодлогыг зөрчсөн, тендер сонгон шалгаруулалтгүй бусдад давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр чөлөөлөхөөр яригдаж байж болзошгүй байна.