УИХ-ын чуулганы баасан гарагийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан болж болж байна. Тус хуралдааны үеэр Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл сонсож байсан бол АН-ын бүлэг нэг цагийн завсарлагаа авлаа.
Тодруулбал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ард иргэдийн мэдэх эрх гэж бий. УИХ-ын 33.4-д заасан эрхийн хүрээнд мэдээллээ тараагаач ээ, мэдээллээ залруулж танилцуулахыг хүсч байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 1 цагийн завсарлага өгөхийг хүсч байна" гэж хэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага өглөө.