"УИХ, ЗГ-ын гишүүдийн рейтинг" тогтоох судалгааг орон даяар эхлүүлсэн гэж ЕС Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хурлаараа МЭДЭГДЖЭЭ

"УИХ, ЗГ-ын гишүүдийн рейтинг" тогтоох судалгааг орон даяар эхлүүлсэн гэж ЕС Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хурлаараа МЭДЭГДЖЭЭ

Өнгөрсөн даваа гарагийн /2022.10.31/ МАН-ын бүлгийн хурлаар 2023 оны төсвийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Ингээд ирэх оны төсөвтэй холбоотойгоор; 

  • Нэгдүгээрт, Монгол Улсын 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • Хоёрдугаарт, 2023 оны төсвийг дагасан нийт 110 хууль орж ирсэн. Эдгээр хуулийг хэлэлцэх асуудал.
  • Гуравдугаарт, 2023 оны Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцсэн байдаг. 

Тэгвэл бүлгийн хуралдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон ч хэлэлцэж буй асуудлаар бус харин  эсрэгээрээ тэс өөр асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, тэрбээр "МАН-ын үйл ажиллагааг дүгнэх судалгааг улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэдээс судалгаа авсан. Одоо хөдөө орон нутагт үргэлжлүүлнэ. Судалгааны агуулга нь Засгийн газар /ЗГ/, УИХ-ын хийж буй ажлыг хэрхэн дүгнэж байгааг болон тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нь хэрхэн ажиллаж байгааг тодруулахтай холбоотой" гэж хэлжээ. 

Мөн "Судалгааны дүнд үндэслэн Засгийн газар ажиллана. Та бүхний рейтинг ч тэндээс харагдана шүү. Хэн тойрогтоо ажиллаж байгааг уг судалгаанаас мэдэж болно" гэсэн байна. Түүний хувьд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар Засгийн газар болон УИХ-ын гишүүдийнхээ рейтингийг уг судалгаанаас харах бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд хэн амжилт гаргах боломжтой одоогийн гишүүдээс хэдийг нь дахин нэр дэвшүүлэх зэргээ эндээс гаргах бололтой. 




Өнөөдөр могой өдөр

12 цагийн өмнө