Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Засгийн газрын авто баазын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, шинэчлэхээр болж холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Засгийн газар болон төрийн байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг QR кодтой болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр иргэд QR кодыг уншуулж тухайн тээврийн хэрэгсэл ямар байгууллагын эзэмшил болох, хэн ямар хэрэгцээнд ашиглаж байгаа зэрэг мэдээллийг авч, хяналт тавих боломжтой болох юм.
