Д.Амарбаясгалан: ЗГ-ын авто баазад цаашид санхүүжилт олгохгүй, тээврийн хэрэгслийн тоог 100, ажилчдын тоог 150  болгон цөөрүүлнэ

Д.Амарбаясгалан: ЗГ-ын авто баазад цаашид санхүүжилт олгохгүй, тээврийн хэрэгслийн тоог 100, ажилчдын тоог 150 болгон цөөрүүлнэ

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Засгийн газрын авто баазын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, шинэчлэхээр болсон. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар байсныг Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Тухайлбал, Засгийн газрын авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байсан юм. Мөн жил бүр улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог байжээ. Үйл ажиллагааг нь өөрчилснөөр цаашид төсвөөс санхүүжилт олгохгүйгээс гадна авто тээврийн хэрэгслийн тоог 100, ажилтан албан хаагчдын тоог 150 болгон цөөрүүлэхээр болж байна. 

Мөн элэгдэл, хорогдол хэмжээндээ хүрсэн 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан. Улмаар нийт дуудлага худалдааны дүн 300 орчим сая төгрөгт хүрсэн аж.




Өнөөдөр могой өдөр

11 цагийн өмнө