“Х.Баттулгатай хэлэлцээрт ороогүй” гэж С.Эрдэнэ ХУДАЛ ярьж суухад, тэдний ажлын хэсэг “Blue sky”-д уулзаж, дараагийн уулзалтаа ярьж байжээ

“Х.Баттулгатай хэлэлцээрт ороогүй” гэж С.Эрдэнэ ХУДАЛ ярьж суухад, тэдний ажлын хэсэг “Blue sky”-д уулзаж, дараагийн уулзалтаа ярьж байжээ

С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоёр талаасаа тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллахаар болсон талаар бид өчигдөр /2022.11.02/ мэдээлсэн. Учир нь АН-ын зарим лидерүүд тус намын гишүүдийг эвлэрүүлэх уулзалтыг хийж эхэлсэн тул С.Эрдэнэ, Х.Баттулга нар “хоосон хоцрохгүй”-н тул хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэж буй.

Харин тус мэдээлэлтэй холбогдуулж өчигдөр /2022.11.02/ орой С.Эрдэнэ өөрийн facebook хуудастаа мэдээлэл хийж, “Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлж байдаг бүлэглэлтэй ямар нэгэн хэлэлцээрт ороогүй. Ойрын үед ийм зүйл болохгүй” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн.

ВИДЕО:

-С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАРЫН ТОМИЛСОН ХҮМҮҮС ӨЧИГДӨР ОРОЙ УУЛЗАЦГААЖЭЭ-

Тэгвэл С.Эрдэнийг ийнхүү “худал” ярьж Live хийж суух үеэр, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын байгуулсан тэдний хоёр талын ажлын хэсэг уулзаж, хэрхэн хамтран ажиллах, хэзээ дахин уулзах талаараа ярилцаж байжээ.

Тодруулбал, Х.Баттулгын томилсон З.Энхболдын хүмүүс болох И.Мөнхжаргал, О.Батханд, Т.Батцогт, Д.Нүрзэд, Л.Түвдэндорж нар С.Эрдэнийн томилсон түүний өөрийнх нь хүмүүс болох Д.Эрдэнэсувд, Д.Ганбаяр, А.Цэрэнбат, Ц.Алтанцэцэг, Г.Баярсайхан нар өчигдөр /2022.11.02/ орой 19 цагийн орчимд “Blue sky” зочид буудалд уулзаж, “хэрхэн хамтран ажиллах, дараагийн уулзалтаа хэзээ хийх, Х.Баттулга, С.Эрдэнэ нар хэзээ уулзах” зэрэг асуудлыг ярилцаж, удаан сууцгаажээ. Ингээд тэд “дараагийн уулзалтаа энэ долоо хоногийн амралтын өдөр /2022.11.05-06/ хийе, харин уулзалтынхаа талаар хэвлэлд юу ч ярихгүй байцгаая” гэж тохироод салжээ.

-С.ЭРДЭНЭ ҮНЭД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙЖ МАГАДГҮЙ-

Харин энэ уулзалтын ард З.Энхболд байж магадгүй байгаа аж. Учир нь түүний хүмүүс Х.Баттулгын талын ажлын хэсгийн гишүүдийг бүрдүүлж байгаа бол, нөгөө талаарЗ.Энхболд С.Эрдэнэтэй аль хэдийн уулзаж улс төрийн тохироогоо хийсэн байж болзошгүй байгаа аж.

Мөн С.Эрдэнэ өчигдөр өөрийн твиттер хуудастаа, “Женкотой уулзаж гар хөл барилцсан зүйл байхгүй! Жонхуугийн троллууд бага шиг МАНгартаарай” гэсэн мэдээллийг хийсэн. Учир нь С.Эрдэнэ, Х.Баттулга нар хамтарч эхэлсэнд Х.Баттулгын хүмүүс баяртайгаа байгаагаа илэрхийлж эхэлсэн тул, С.Эрдэнэ “юу ч шийдэгдээгүй байхад баяр хүргэлээ” хэмээн ийнхүү дургүйцсэн байж магадгүй байна. Харин С.Эрдэнэ энэ бүхний ард “өөрийгөө үнэд хүргэх. ажлын хэсгээ урдаа барьж, өөрөө хойно нь ажиллах” зорилготой байж ч магадгүй.




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө