“АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Товчхондоо, “АН даргагүй” гэсэн үг.
Харин С.Эрдэнэ өөрийгөө тус намын дарга хэмээж өнөөдөр /2022.11.02/ Үндэсний бодлогын хороог нь хуралдуулж Х.Баттулгатай нэгдэх ажлын хэсэг байгуулсан талаар ярилцаж байгаа ажээ. Тэгвэл Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Б.Гарамгайбаатар нарын хүмүүсийг АН-ын дэд дарга гэх албан тушаалаас чөлөөлсөн байна.