Д.Сумъяабазар: Хүн малаас ухамсраараа ялгарна. Иймд иргэд үүргээ биелүүлж автомашины үзлэг оношилгоонд хамрагдах ёстой /LIVE/

Д.Сумъяабазар: Хүн малаас ухамсраараа ялгарна. Иймд иргэд үүргээ биелүүлж автомашины үзлэг оношилгоонд хамрагдах ёстой /LIVE/

Хотын дарга Д.Сумъяабазар торгууль, татвараа төлөөгүй автомашиныг өнөөдрөөс /2022.11.01/ эхлэн Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг шийдвэр хэрэгжилтийг шалгахаар хотын дарга Д.Сумъяабазар 22-ын товчоон дээр ажиллаж байна. Иймд бид иргэдийн болон холбогдох албаны байр суурийг шууд дамжуулан хүргэж байна.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар, “Цаашдаа зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй, замын хөдөлгөөнд явуулахгүй. Иргэд заавал зөрчлөө арилгаж байж явах ёстой. Оношилгоонд орж, татвар хураамжаа төлдөг байх ёстой. Тэгж байж УБ хотын зорчих хөдөлгөөнд зорчино гэсэн бодлого зарчмыг баримталж байгаа. Бүх уулзварууд цахимжаад, бүх мэдээлэл цагдаагийн албан хаагч нарын гар утсанд ирж байгаа. Цахимжаад ирэхээр хяналт сайжирна” гэв. Мөн “УБ хотод бүх системүүд хоорондоо холбогдоод эхэлбэл бид нар бүрэн хяналтдаа оруулаад аюулгүй байдлыг хангаад оношилгоо үзэлгээнд хамрагдаагүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр үе шаттай хэрэгжих ёстой. Энэ бол түгжрэлийг бууруулах нэг алхам. Дэлхийн хотуудын адил хөгжье л гэж байгаа бол дүрэм журмаа хатуу мөрдөх ёстой. Хүн малаас ялгарах зүйл нь ухамсраараа ялгарч байна. Тэгэхээр иргэн хүмүүс үүргээ биелүүлэх ёстой гэж бодож байна” гэлээ.

LIVE:




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө