Д.Ганбат: Хугацаат цэргийн алба хаагчдыг “хар” ажил хийлгэдэг хүн болгож хараад байна

Д.Ганбат: Хугацаат цэргийн алба хаагчдыг “хар” ажил хийлгэдэг хүн болгож хараад байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2022.11.01/-ийн хуралдаанаар зэвсэгт хүчний жанжин штабын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын Д.Ганбат үг хэлж, асуулт асуув. 

Тэрбээр "Тайван цагт цэргийн албад эрүүл хүүхдийг үзлэгт оруулж авч яваад шарил буцааж өгч байна. Энэ асуудлаа тайлбарлаж өгөөч. Би нэг жил цэргийн албад суралцах баг хугацаа гэж боддог. Гэтэл одоогоор хугацаат цэргүүдийг хамаг хар ажлаа хийлгэдэг хүн болгож хараад байх юм. Ингэснээр баячуудын хүүхдүүд алба хаахаа больсон.  УИХ-ын 76 гишүүнд надаас өөр цэргийн алба хаасан хүн байхгүй.

Мөн ОХУ тай хамтран "Сэлэнгэ 2022" гэж хээрийн сургуулилт хийхдээ яагаад Казахстаны хилийн зааг буюу Ховд аймагт зохион байгуулав.

Энэ мэт олон сургалтад Монгол оролцож байна гэдэг. Энд хэн ямар зохицуулалт хийгээд яваад байна. Эрүүл саруул хүүхдийг цогцос болгож өгөхдөө эцэх эхчүүдэд нь юу гэж хэлдэг вэ" хэмээлээ. 

Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямба "Хариуцлагагүй албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж цэргүүд хохирч байна. Энэ тал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа" гэв.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Д.Ганбат гишүүн гадаад бодлого цэргийн хээрийн сургууль ярихдаа УИХ-ын гишүүний хувьд хүлээсэн үүрэгтэй нийцүүлж ярихыг хүсье. Цэрэг улс төр хийдэг юм биш шүү. "Сэлэнгэ 2022" хээрийн сургуулилтад Монгол Улсаас гадна өөр олон улс орон оролцсон энэ талаарх мэдээллийг хаалттай өгнө. Бид дүрэм журам зөрчсөн юм байхгүй. Жил бүр болдог хээрийн хамтарсан сургуулилтууд болдогоороо болоод явж байгаа" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө