Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдтай уулзахдаа "Нүүрсний хулгайтай тэмцэж эхэлсэн нь худалдан авагч талд нөлөөлөхгүй" гэж мэдэгдсэн үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдтай уулзахдаа "Нүүрсний хулгайтай тэмцэж эхэлсэн нь худалдан авагч талд нөлөөлөхгүй" гэж мэдэгдсэн үү

Өнгөрсөн долоо хоногт /2020.10.27/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан.

Уг уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай хуралдаж, БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэсэн. Мөн тус уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай улс нүүрсний хулгай, хулгайчидтай тэмцэж эхэлж байгаа. Хууль хяналтын байгууллагууд үүнд анхаарч ажиллаж байна. Энэ нь БНХАУ-ын нүүрс худалдан авах үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй" гэх агуулгаар мэдээлэл өгсөн гэх мэдээлэл байна. 

Ташрамд дурдахад, нүүрсний хулгайн бүлэглэлтэй тэмцэх ажлыг эхлүүлж "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоогоод байгаа юм. Мөн үүнтэй холбогдуулан тус компанийн захирал Б.Ганхуяг болон нэр бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. 




Өнөөдөр могой өдөр

11 цагийн өмнө