ВИДЕО: Улаанбаатарын төвд 104 жил хадгалагдаж буй соёлын өв “Дээшээ харсан ширээ” байдгийг иргэд мэддэггүй /АСУУДЛЫН ӨНЦӨГ/

ВИДЕО: Улаанбаатарын төвд 104 жил хадгалагдаж буй соёлын өв “Дээшээ харсан ширээ” байдгийг иргэд мэддэггүй /АСУУДЛЫН ӨНЦӨГ/

"Асуудлын өнцөг" буландаа бид энэ удаа хэдэн зуун жил нийгэм, улс төрийн түүхийг шингээн хадаглагдан ирсэн Монгол Улсын зарим нэг мартагдагдаж буй соёлын үнэт өв, тэднийг хэрхэн мартагдаж үгүй болж буй талаарх асуудлыг хөндлөө. 

ВИДЕО: 

Монгол Улсад музей, сүм хийд, түүхэн барилгаас гадна этгээд сонин түүхийг өгүүлэх эд юмс байдаг. Үүний нэг нь  “Улаанбаатар хотын музей”-н дээр байрлах "дээшээ харсан дөрвөн хөлтэй ширээ" юм. Уг барилгыг Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич 1918 онд өөрийн сууцанд зориулан бариулж, 1932 он хүртэл эхнэр хүүхдийн хамт амьдарч байжээ.

Ингэхдээ 1917 онд буюу анх бариулахдаа Оросын эзэн хаан II Николас хаан ширээнээс огцорч, Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн энэхүү ширээг хөмрүүлэн, хөлийг нь дээш харуулж байрлуулсан нь өдгөө энэ хэвээр хадгалагдан үлджээ.

Гэтэл 104 жилийн турш энэ хэвээрээ мартагдаж буй түүхт соёлын үнэт өв болсон энэхүү ширээг тэр бүр хүмүүс мэддэггүй. Улмаар зарим иргэд энэ "Орос ширээнээс болж монгол улс доройтож байна буулга" гэх шаардлагыг тавьдаг тухай тус музейн мэргэжилтэн бидэнд хэлж байв.

Улаанбаатар хотын музейн дээвэрт байрлах ширээ 2022.10.18

Тодруулбал, Улаанбаатар хотын  музейн Эрдэм шинжилгээний ажилтан О.Одсүрэн “Цогт Гармаевич Бадамжав гэдэг хүн маань өөрөө хаант засгийг эсэргүүцдэг хувьсгалч хүн байсан. Үүнээс болж зарим хөгшин хүмүүс ирж "ширээгээ буулга, буцааж эргүүлж харуул Монголын төр үүнээс болж дампуурч байна" гэдэг. Ийм яриа ч их гардаг. 

Харин эл байшингийн түүхээс дурдвал өөрийн хөрөнгөөр анх бариулсан гэх буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав гүн цолтой хүн байсан бөгөөд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан, Шүүх яамны зөвлөх зэрэг албыг хашиж байгаад 1931 онд баривчлагдан 1937 онд ЗХУ-д буудан хороогджээ. Мөн уг байшинд 1921 оны 7, 8 дугаар сард МАН-ын Төв Хороо, Засгийн газар, Бүх цэргийн жанжин штаб байрлаж, нэг тасалгаанд нь жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан түүхтэй. Харин өнөөдөр уг түүхийг байтугай энэхүү ил харагдах ширээг ч мэдэх хүн ховор болжээ.

Цогт Гармаевич Бадамжав сууц 1930-аад оны үед

Тэгвэл дэлхийн бусад улс орон энэ мэт соёлын өв болсон дурсгалт эд зүйлсээ хадгалан хамгаалж, түүхийн онцолж тэдгээрийн түүхийг сонирхсон жуулчид ч олноор очих болсон байдаг. Жишээ нь Лондонгын хамгийн алдартай бэлгэдлийн нэг 1856 онд хийгдсэн Биг Бен хэмээх хонх юм. Уг хонх Дайны үед Лондонг хүчтэй бөмбөгдөж байхад тасралтгүй дугарч байсан учир бөмбөгдөгч онгоцноос бүтцийг хамгаалахын тулд гэрэлтүүлгийг унтрааж одоог хүртэл хадгалан үлджээ. Иймээс Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний үдээс хойш 11 цагт дэлхийн нэгдүгээр дайн дууссаныг дурсаж, уг хонх одоо ч дугардаг аж. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очиж үздэг бөгөөд Их Британид хийгдсэн гэх ихэнх кинонд Вестминстерийн ордны цагны цамхагт байрлах уг хонхыг гаргадаг болсон юм. Хонхны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Гэвч бид өнөөдөр үүх түүх соёлын өвөө ч мэдэлгүй устгасаар өдгөө нэр бүхий хэдхэн түүхэн музей сүмтэй л үлдээд буй. Иймд энэ мэт эрт үеийн түүхүүдийг олон нийтэд сурталчлан таниулж, соёлын өв болсон барилгуудаа түүхтэйн авч үлдсэнээр жуулчдыг татах бас нэгэн сонирхол татахуйц томоохон хүчин зүйл болох юм.