"Үнэн ба зөв" намын даргаар А.Отгонбаатар сонгогдсоныг бүртгүүлэхээр УДШ-д хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл Улсын Дээд шүүх А.Отгонбаатарын өргөдлийг өнөөдөр хэлэлцээд түүнийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын нэмэлт, өөрчлөлт, Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлсэн өргөдлийг тус тус хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин хуралдаанаас "Үнэн ба зөв" намын даргаар А.Отгонбаатар сонгогдсоныг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолд заасан зөрчлөө арилгалгүй дахин хандсан байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт зааснаар буцаахаар шийдвэрлэв.