Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумдад ажиллаж, мал, тэжээвэр амьтдын улсын тооллогын явцад хяналт тавьжээ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун сумдад ажиллаж, мал, тэжээвэр амьтдын улсын тооллогын явцад хяналт тавьжээ

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "2025 оны мал, тэжээвэр амьтдын улсын тооллого"-ын явцад хяналт тавин, Луус, Эрдэнэдалай сумдад ажилласан байна.

Хяналтын багт Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн оролцож, тооллогын үнэн зөв, бодит байдлыг хангах, мэдээлэл цуглуулалтад мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгч ажилласан байна. Мөн аймгийн Засаг дарга малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал сонссон талаар мэдээллээ.