Сүүлийн жилүүдэд иргэд цахимаар үйлдэгдэх луйвар болон бусад төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болох нь жил тутам нэмэгдэж буй. Луйврын арга улам нарийсаж байгааг албанийнхан анхааруулсаар ирсэн ч статистик, тоо буурахгүй хэвээр байгаа юм.
Тэгвэл аливаа төрлийн цахим залиланд өртсөн тохиолдол цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэхийг анхааруулж байна. Иргэд цахим залиланд өртсөн талаарх мэдээллээ цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлвэл тухайн харилцах дансны гүйлгээг царцаах байдлаар хэргийг илрүүлж, хохирлыг барагдуулах боломжтой байдаг аж. Энэ талаар нэгэн иргэн "Цаг алдалгүй цагдаад мэдээлсний ачаар цахим залиланд алдсан 1.8 сая төгрөгөө эргүүлж олж авч чадсан" хэмээн ярьсан байдаг.
Иймд иргэдийг аливаа төрлийн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.