Баянгол дүүргийн ХҮН намын хорооны дарга Т.Золбоот "Үнэт зүйлдээ үнэнч үлдэж, намаасаа гарах хүсэлтээ өглөө" гэжээ

Баянгол дүүргийн ХҮН намын хорооны дарга Т.Золбоот "Үнэт зүйлдээ үнэнч үлдэж, намаасаа гарах хүсэлтээ өглөө" гэжээ

Баянгол дүүргийн ХҮН намын хорооны дарга Т.Золбоот намаасаа гарах хүсэлтээ өгчээ.

Тэрбээр энэ талаараа, “Миний зүгээс намын хариуцлагын хороо болон намын удирдлагуудад дүрмийн бус шийдвэрүүдээ засаж, залруулах, хариуцлага тооцвол зохих гишүүд, албан тушаалтнуудаа зөв тогтоон бодит хариуцлага тооцох, намын дүрмийг нийт гишүүдийн оролцоотойгоор эртнээс хэлэлцүүлж, ил тод болгох шаардлагыг удаа дараа албан ёсоор тавьсан. Гэвч эдгээр шаардлагад хариу өгөөгүй, үл тоомсорлон, чимээгүй өнгөрөөсөөр жил гаруй хугацаа өнгөрлөө. Эсрэгээрээ асуудлыг засахын оронд үнэнийг хэлсэн хүмүүсийг харлуулах, эрүүл шүүмжлэлийг дайсагнал болгон хувиргах, сошиалаар гутаах оролдлого хийсэн нь ХҮН нам дотоод ардчиллаа алдаж, албан тушаалаа хамгаалах механизм болж хувирсан нь харагдаж байна. Ийм орчинд үнэт зүйл зарчим орших боломжгүй. Иймд би зарчимдаа үнэнч үлдэх сонголт хийж, ХҮН намын гишүүнчлэлээс гарах шийдвэр гаргалаа” гэжээ.