С.Бямбацогт: Дэд сайд нарыг томилоход 800 орчим сая төгрөгийн зардал гарна. АН-аас тавьсан шаардлагыг хэрхэх талаар хэлэлцэж байна

С.Бямбацогт: Дэд сайд нарыг томилоход 800 орчим сая төгрөгийн зардал гарна. АН-аас тавьсан шаардлагыг хэрхэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлаар С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар уулзаж, санал солилцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Бямбацогтоос тодрууллаа.

Тэрбээр, “Засгийн газрын тухай хуулийн дагуу дэд сайд нарыг томилсон. АН-ын бүлэг дэд сайд байх шаардлагагүй тул огцруулаах шаардлага  тавьсан. Үүнийг хэрхэн яаж шийдэх талаар санал солилцлоо. Дэд сайд нарыг татчих юм бол Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажил зогсох байх гэж ойлгож байгаа. Үүн дээр хоёр талаасаа ойлголцчих юм бол процеес цааш үргэлжлэхгүй байх. Одоогоор тодорхой шйидэл гараагүй байна. Засгийн газрын үйл ажиллагаанд дэм болох байх гэсэн үүднээс дэд сайд нарыг томилсон. Үүнтэй холбоотой 800 орчим сая төгрөгийн зардал гарах юм билээ” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: