УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлэв.
ВИДЕО:
Тэрбээр "Хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг цагдан хорьдгийг болиулсан. 2023 оны арваннэгдүгээр сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн нэг жилийн хугацаанд цагдан хорих нь гурав дахин буурсан үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Харин улстөрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна. Жишээ нь Д.Амарбаясгалантай даргын хэрэгт холбогдоод байгаа н.Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна. Д.Амарбаясгалан дарга өөрөө Монголд байна уу, хилээр гараад явчихсан уу. Үүн дээр шийдэмгий баймаар байна. Хууль зүйн сайдын хувьд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй учир оролцдоггүй, нөлөөлж болохгүй. Бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирье, юунаас нь айгаад байгаа юм бэ. Түдгэлзүүлээд шалгая л даа. Саад болоод байгаа бол" гэлээ.