И.К.Азизов "Орос гуравдугаар" сургуулийн дүрмийг ЗӨВШӨӨРСӨН ч захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой гэжээ

И.К.Азизов "Орос гуравдугаар" сургуулийн дүрмийг ЗӨВШӨӨРСӨН ч захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой гэжээ

Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаад байгаа билээ.

Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсонтой холбоотойгоор мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх  БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл ОХУ-ын тал хүлээж аваагүй болохыг дурдсан байна. 

Бид өмнө нь Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн талаар мэдээлж байсанчлан /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдэгдэлд мөн тус сургуулийн дүрэмд "Сургуулийн удирдлагыг томилох эрх нь Монголын талд байгаа. Харин чөлөөлөх эсэх асуудал дүрэмд тусгаагүй учир энэ асуудлыг ОХУ-ын талаас асуух шаардлагатай хэмээн өгүүлсэн нь анхаарал татаж буй юм. 

Учир нь Орос-Монголын хамтарсан сургуулийн асуудлыг хариуцдаг Буриад улсын тал захирлыг чөлөөлөх асуудал манайд хамаагүй. Энэ нь Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайдын эрх мэдлийн асуудал болохыг тодотгосон байдаг. Харин энэ бүхэн нь Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгөхгүйн тулд явуулж буй "тоглолт" юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч эхлээд байна.