Согтуурсан үедээ гэрээсээ гараад сураггүй болсон 18 настай малчин хүүг дөрвөн өдрийн дараа эсэн мэнд олжээ

Согтуурсан үедээ гэрээсээ гараад сураггүй болсон 18 настай малчин хүүг дөрвөн өдрийн дараа эсэн мэнд олжээ

Энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 18 настай малчин хүүг дөрвөн өдөр хүч нэмэгдүүлэн хайж, эсэн мэнд олжээ. 

Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын малчин Г энэ сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон. Улмаар тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран гурван өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир ОБГ-ын гал түймэр унтраах алба хаагчдаас хүч нэмэгдүүлжээ. 

Улмаар өчигдөр /2022.09.08/ өглөөний 09:00 цагт “Цагаан бургасны дэнж” гэдэг газраас зүүн зүгт 8 км газарт айлаас малчин 18 настай хүүг эсэн мэнд олсон тухай Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.