Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг баг “Соёо араг” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны өдрийн 21:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл 21:07 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан багийн Засаг дарга, Мунгараг багийн Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

9 минутын өмнө