Согтуурсан үедээ машинаа журамлуулсандаа уурлаж цагдаагийн байр луу буудсан этгээдийг цагдан хорьжээ

Согтуурсан үедээ машинаа журамлуулсандаа уурлаж цагдаагийн байр луу буудсан этгээдийг цагдан хорьжээ

Есдүгээр сарын 5-нд Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан” хэрэг гарсан. Үүний дараа цагдаагийн газраас шалгаж 38 настай, эрэгтэй “Ш” нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу “Мазалат” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг тогтоож ашигласан галт зэвсгээ хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Цагдаагийн байр руу буудаж, төрийн цагдаагийн биед хохирол учруулахыг санаархсан этгээдийг баривчилж цагдан хорьсон хэвээр байгаа юм байна. Дээрх хэргийн талаар иргэн “Ш” хэлэхдээ “Машинаа журамлуулсандаа уурлаж цагдаагийн байр руу буудсан” гэсэн бөгөөд зөрчил гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.