Монгол Оросын хамтарсан сургуулийн УЗ-ийн хурлыг товлон зарлахаар тогтлоо

Монгол Оросын хамтарсан сургуулийн УЗ-ийн хурлыг товлон зарлахаар тогтлоо

Орос Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Оросын хамтарсан сургуулийн багш, ажилтанууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй өнөөдөр шуурхай хуралджээ. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан байна. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.