Сэтгүүлч С.Будрагчаад мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн Ж.Соронзон захирал үйлчлэгч нараа дарамталжээ

Сэтгүүлч С.Будрагчаад мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн Ж.Соронзон захирал үйлчлэгч нараа дарамталжээ

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгчээ зодож, улмаар тухайн хүн нь цус харваж, УКГТЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа талаар тус сургуулийн нэгэн эх сурвалж сэтгүүлч С.Будрагчаад мэдээлсэн талаар бид өмнө мэдээлсэн байсан билээ. 

Тэгвэл Ж.Соронзон захирал эл мэдээллийг сэтгүүлчид мэдээлсэн байж болзошгүй хэмээн сургуулийнхаа үйлчлэгч нарыг дарамтлаж байгаа талаар сэтгүүлч С.Будрагчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр энэ талаар "МОХС-ийн ажилтан над руу дөнгөж сая маш ноцтой чат ирүүлснийг та бүхэндээ хүргэж байна. Бид бүхэн Ж.Соронзон захирлыг өчигдөр ажлаа хүлээлцээд явчихсан хэмээн нийтээрээ бодож байсан. Гэтэл тэрбээр яг одоо сургуулийнхаа цэвэрлэгч, үйлчлэгч нарыг дарамталж, цохиж зодож, хажуудаа цагдаагийн алба хаагчдыг зогсоочихсон үйлчлэгч нарынхаа утасны дуудлага бүрийг шалгуулж байгаа гэж байна. "С.Будрагчаад та нарын хэн чинь тэр мэдээллийг өгсөн бэ тэрийг олж тогтооно" хэмээн цамнаж байгааг хэллээ. Энэ улс чинь яг яачихсан улс юм бэ. Намайг биш юм гэхэд тэнд хэлмэгдэн хохирч байгаа ажилтнуудыг ядаж хамгаалаач. Тэр хүний ажлыг хүлээлцүүлээд нэн даруй явуулаад өгөөч. Гуйж байна" гэжээ.