Энэ сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон хүнийг хүч нэмэгдүүлэн хайж байна

Энэ сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон хүнийг хүч нэмэгдүүлэн хайж байна

Гэрээсээ согтуу гараад сураггүй алга болсон хүнийг албаныхан хүч нэмэгдүүлэн хайж байна.

Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Цагаан бургасын дэнж” гэдэг газар тус сумын харьяат малчин Г есдүгээр сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран мөн өдрөөс 07-ныг хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 07-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан очиж 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ