ОХУ-д зохион байгуулагдаж буй боксын тулаанд Б.Чинзориг тус улсын тамирчин Хикмет Гараевийг илт давуу ялжээ

ОХУ-д зохион байгуулагдаж буй боксын тулаанд Б.Чинзориг тус улсын тамирчин Хикмет Гараевийг илт давуу ялжээ

ОХУ-ын Владивосток хотын “Арена Спорта” спортын ордонд "Дорнын эдийн засгийн форум"-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа боксын тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг дасгалжуулагч Б.Эрдэнэбаярын удирдлага дор мэргэжлийн боксын тулаан хийлээ. Улмаар Б.Чинзориг 67 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Хикмет Гараевийг илт давуу ялжээ.

Сонирхуулахад, Олон улсын олимпын холбоо /ОУОХ/-ноос Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх зөвлөмжийг олон улсын спорт хороодод хүргүүлсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Боксын холбоо Монгол Улсын шигшээ багийн тамирчнаа ийнхүү ОХУ-д болж буй тэмцээнд оролцуулах гэж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байсан юм.