Улаанбаатар хотод замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно

Улаанбаатар хотод замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно

Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад оруулснаар замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно.

Нийслэлийн иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг, Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машин байдаг судалгаа бий. Ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлдэг. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байхыг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг зам байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20 мянга, том машин 40 мянган төгрөгийг жилдээ төлдөг.

Түгжрэлийг багасгахад их багтаамжийн зогсоолууд шинээр барьж эхэлжээ. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломж бүрдүүлэх юм. Хотын 2 захад байрших их багтаамж зогсоол руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн, тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болсноор төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарч, автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлэх аж.