Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 9 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Тооно одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн урд зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 0 цаг 56 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.