Самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс гаргаж, самрыг хураав

Самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс гаргаж, самрыг хураав

Ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг

  • Нийслэлийн цагдаагийн удирдах газар,
  • Экологийн цагдаагийн алба,
  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,
  • Нийслэлийн байгаль орчны газар,
  • Богдхан уулын дархан цаазат газар хамтран 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба