Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

БШУ-ы сайдын тушаалаар Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль эл шийдвэрийг эсэргүүцэж, БШУЯ-ыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, тус сургуулийн захирал, профессор М.Должин "Энэ шийдвэр биднийг маш их цочирдуулсан. Манай байгууллагаас БШУЯ-ыг шийдвэрээ албан ёсоор танилцуулахыг хүссэн ч одоо хүртэл уулзаж чадаагүй байна. Эрх зүйн хувьд энэ шийдвэр нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул баримтын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахаар шүүхэд хандана" гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

9 цагийн өмнө