Ж.Батбаясгалан: Хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд Ж.Соронзон захирлыг чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөл хэлэлцэнэ

Ж.Батбаясгалан: Хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд Ж.Соронзон захирлыг чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөл хэлэлцэнэ

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр өглөө /2022.09.07/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, тус сургуулийн ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл эл асуудалд Орос-Монголын хамтарсан III сургуулийн ТУЗ-ийн дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзсан. БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тиймээс эл асуудлыг Оросын талтай ярилцаж шийдвэрлэ гэх чиглэлийг өглөө. Тиймээс миний хувьд Монгол Улсын хууль тогтоомж хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх болно.