Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2022 оны есдүгээр сарын 25-ны өдийг Автомашингүй өдөр болгон зарлалаа.
Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. Арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах аж.
Зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд аль хэсгээр зам хаах болон нийтийн тээврийн хэрэгслийн хэдэн чиглэлд өөрчлөлт орох эсэх дээр ажлын хэсэг хуралдаж, асуудлыг хэлэлцэх юм