Согтуурсан үедээ цагдаагийн байр руу буудсан этгээдийг нуугдаж байхад нь олж саатуулжээ

Согтуурсан үедээ цагдаагийн байр руу буудсан этгээдийг нуугдаж байхад нь олж саатуулжээ

Даваа гарагт буюу есдүгээр сарын 5-ны 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан” гэх дуудлага бүртгэгджээ.

Үүний дагуу цагдаагийн газраас шалгахад 38 настай, эрэгтэй “Ш” нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу “Мазалат” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг тогтоожээ. Тухайн этгээд ашигласан галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилж, тээврийн хэрэгслийг нь хураан авчээ. Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.