Замын түгжрэлийг бууруулахын тулд журмын хашаанд оруулсан автомашиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно гэжээ

Замын түгжрэлийг бууруулахын тулд журмын хашаанд оруулсан автомашиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно гэжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын төвөөр Улаанбаатарын дугаартай автомашин километр тутамдаа 15 төгрөг, орон нутгийнх 45 төгрөг төлж зорчдог болох талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор "Авто машин ачилтын журам"-д өөрчлөлтийг оруулахаар болжээ. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээрийн хэрэгслийг шууд ачихгүй, эхний удаа сануулах аж. Харин хоёр дахь удаагаа торгох бол гурав дахь удаад нь ачих юм байна. Мөн журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болох зохицуулалтыг хийжээ. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог. Үлдсэн 45 хувь нь оношилгоонд ордоггүй, засвар үйлчилгээгээ цагт нь хийлгэдэггүйгээс осол гаргах нь их байдаг учир энэхүү заалтыг нэмж оруулахаар болсон байна.