Энэ сарын 8-наас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

Энэ сарын 8-наас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ

Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон.

Тэгвэл энэ дагуу энэ сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатараас Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Зорчигч Гуанжоу хотын нислэгийн хүлээх хуудсанд www.miat.com цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэн дэс дарааллаар тийз худалдан авна.

Нислэгийн өдрүүдийг сонгохдоо бүртгүүлсэн дарааллаар сонгож нислэгийн тийз бичнэ.

• Хувийн мэдээлэл өөрчлөх боломжгүй.

• Мэдээллийн үнэн зөвийг зорчигч хариуцна.

• Хүлээх хуудас нэг удаагийн хандалтаар 9 хүртэл хүн хамт бүртгэх боломжтой хэрэв 10 болон түүнээс дээш тооны хүн бүртгүүлэх бол дахин хандалт хийж тус тусад нь бүртгүүлнэ.

• Суудал эзлэхгүй 24 хүртэл сартай нярай хүүхдийн мэдээлэл оруулах шаардлагагүй, суудал захиалгын үед нэмж бүртгэнэ.

• Визний мэдээлэл байхгүй бол хүлээх хуудсанд бүртгэх боломжгүй.

БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалттай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээлэл

1/ Визийн шаардлага

  • БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
  • Монгол улсад Гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
  • Монгол улсын иргэд хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авна уу. http://mn.china-embassy.gov.cn/.../t20220617_10705582.htm

2/ Шинжилгээний шаардлага

  • Хятад улсруу зорчих иргэд онгоцонд суухаас 48 цаг болон 24 цагийн өмнө хууль ёсны хоёр өөр шинжилгээ хийх байгууллагад тус бүр 1 удаа нуклейн хүчлийн шилжилгээ (PCR) өгч сөрөг хариуг цаасан хувилбараар авна.
  • Гуанжоу нисэх буудлын хорио цээрийн шаардлага болон өмнөх нислэгт гарсан нөхцөл байдлаас шалтгаалж Улаанбаатараас Гуанжоу нислэгт тийз худалдан авсан зорчигчид нь онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ (serum IgM antibody detection) өгсөн, сөрөг хариутай байх шаардлагатай болсон.

Эдгээр шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгнө.

а.Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/

б.Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/

в.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/

г.Интермэд эмнэлэг

3/ Эрүүл мэндийн шаардлага

  • БНХАУ-д зорчихтой холбоотой журам, зохицуулалтын сүүлийн мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны вэб сайтаас http://mn.china-embassy.gov.cn/mn/ авсан байх
  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны вэб сайт дах БНХАУ-д зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас авах журам”-тай танилцаж, холбогдох шаардлага хангасан эрүүл мэндийн кодтой байх, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсыг бөглөсөн байх
  • Нислэг эхлэхээс 12 цагийн өмнө буюу нислэгийн бүртгэл хийхийн өмнө тийз худалдан авсан зорчигчдын ногоон өнгө бүхий эрүүл мэндийн кодыг шалгана. Хэрэв эрүүл мэндийн код авахгүй бол нислэгийн бүртгэл хийлгэх боломжгүй юм.
  • Эрүүл мэндийн код хүсэх

• БНХАУ-ын иргэн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны http://mn.china-embassy.gov.cn/.../t20220630_10713112.htm вэб сайт дах QR кодыг уншуулаад "Халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн код олон улсын хувилбар" программыг оруулан эрүүл мэндийн код авах хүсэлт гаргана.

• БНХАУ-ын иргэн биш бол https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ вэб сайтаар нэвтэрч эрүүл мэндийн код авах хүсэлт гаргана.

  • Өөрийн эрүүл мэндийн хяналтын хуудас

Зорчигч бүр эрүүл мэндийн хуудсыг дараах холбоосоор хайлт хийж, татаж авч, бөглөсөн байх http://mn.china-embassy.gov.cn/.../P020220629441120657304...

  • Дээрх зохицуулалт нь 2022 оны 6-р сарын 28-ны өдрөөс хэрэгжиж эхлэсэн бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь холбогдох нислэгийн коронавируст халдварын эерэг тохиолдлын тоо болон БНХАУ болон Монгол Улсын цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дээрх зохицуулалтад цаг тухайд нь нэмэлт өөрчлөлт оруулах тул тус Элчин сайдын яамны вэбсайтад нэвтэрч холбогдох мэдээлэлтэй танилцсан байна.

4/ Нислэг эхлэхээс өмнө

Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.

5/ Гуанжоу дахь тусгаарлалтын талаар

  • Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орно.
  • Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тус тус тусгаарлана. Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай. Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.

6/ Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд

- Хилийн чанадаас ирсэн иргэдийн ПСР шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.