Марузын рашаан орчимд байсан хоёр тонн хогийг цэвэрлэжээ

Марузын рашаан орчимд байсан хоёр тонн хогийг цэвэрлэжээ

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан есдүгээр сарын 3, 4-ны өдөр Тосонцэнгэл сумын Марузын рашаан орчмын хоёр тонн орчмын хогийг цэвэрлэсэн байна.  

Мөн  болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлын тухай хуулиар сурталчилгаа хийж, гарын авлага материал, хогийн уут зэргийг амрагчдад тарааж ажиллажээ.