Human Rights Watch: Хятад Улсыг Төвөд хүүхдүүдээс ДНК-ын шинжилгээ нэрийдлээр зөвшөөрөлгүй цус авч буйг хүчтэй эсэргүүцэв

Human Rights Watch: Хятад Улсыг Төвөд хүүхдүүдээс ДНК-ын шинжилгээ нэрийдлээр зөвшөөрөлгүй цус авч буйг хүчтэй эсэргүүцэв

Хятадын эрх баригчид Төвөдийн Өөртөө Засах Орны хот, тосгоны оршин суугчдаас дур мэдэн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах ажлын хүрээнд ДНХ цуглуулах ажиллагаа эрс нэмэгдэж байна гэж тус улсын Хүний эрхийн хамгаалагчид өнөөдөр /2022.09.05/ мэдэгдэв.

Тодруулбал, Төвөдийн Лхас хотын захиргаанаас 2022 оны дөрөвдүгээр сард гаргасан тайланд цэцэрлэгийн хүүхдүүд болон орон нутгийн бусад оршин суугчдаас ДНХ цуглуулах цусны дээжийг системтэйгээр авч байгааг дурджээ. Мөн 2020 оны арван хоёрдугаар сард Чинхай мужийн Төвд сууринаас гаргасан тайланд “тав ба түүнээс дээш насны бүх хөвгүүдээс ДНХ цуглуулж байна” гэсэн байна.

Харин Human Rights Watch байгууллагын өнөөдөр /2022.09.05/ хийсэн мэдэгдэлд "Хятадын эрх баригчид шинжилгээ нэртэйгээр зөвшөөрөлгүйгээр Төвөдүүдийн цусыг авч байна гэдгийг тус байгууллагын Хятад дахь захирал Софи Ричардсон онцоллоо.

Энэхүү ДНХ цуглуулах ажиллагаа Төвөдийн баруун хэсэг буюу TAR-ын бүх долоон муж болон хотын захиргаанд явагдаж байна гэсэн таамаглал гарчээ. Мөн цус цуглуулах ажлын тайланд оршин суугчид уг шинжилгээг өгөхөөс татгалзах заалт огт байгаагүй болон бусад олон зөрчил байгааг хүний эрхийн төлөөлөгчид цус цуглуулах ажлын тайлангаас онцолж дурдав.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Эх сурвалж: china-new