Л.Батсайхан: Дугуйтай явж байгаад авто ослоор эндсэн хүүдээ зориулж хүүхдүүд амрах дугуйн зогсоол барьсан

Л.Батсайхан: Дугуйтай явж байгаад авто ослоор эндсэн хүүдээ зориулж хүүхдүүд амрах дугуйн зогсоол барьсан

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 57 хүүхэд авто ослоор нас барсны хоёр нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаад нас баржээ. Харамсалтайгаар амиа алдсан хоёр хүүхдийн нэгнийхэн аав болох Л.Батсайхан хүүхдүүдийг өөрийн хүү шиг бүү эрдээсэй гэсэн үүднээс олон нийтийг замыг хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг уриалж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу дугуйн зогсоол хийжээ.

Тэрбээр, Хүү маань жил гаруйн өмнө дугуйтай явж байгаад зам тээврийн ослоор нас барсан. Өнөөдөр хүү минь 15 хүрч байх ёстой байсан юм. Тиймээс хүүдээ зориулаад дугуй унадаг хүүхдүүдэд зориулж амарч тулаад явж байг гээд уг зогсоолыг хийсэн. Дугуйн зогсоол дээрээ “Замын хөдөлгөөнд дугуйтай оролцож байгаа хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандацгаая” гэсэн уриаг бичсэн байгаа.

Гол нь хичээл эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд маань аль болох болгоомжтой дугуйтай явж байлаа гэж бодоход бүрэн хамгаалалттай яваасай гэсэн мессеж өгөх гэсэн юм.

Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч маань ч гэсэн анхаарал болгоомжтой явж дугуйтай хүүхдүүд явдаг шүү гэдгийг бодоосой. Ослоос урьдчилан сэргийлээсэй гэдгийг уриалж дугуйн зогсоол хийж өгч байгаа юм. Уг дугуйн зогсоол өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оржээ. Ингэснээр цэцэрлэгт хүрээлэнд дугуйтайгаа ирсэн хүүхдүүдийн амрах цэг нь болсныг онцолж байлаа.

Эх сурвалж: MM агентлаг