ТЭЭВЭРЧИД: Зам тээврийн сайд Дарханы замын асуудал эрхэлсэн сайд юм уу. Халамжийн мөнгө бүрдүүлдэг нүүрсний экспортод анхаар

ТЭЭВЭРЧИД: Зам тээврийн сайд Дарханы замын асуудал эрхэлсэн сайд юм уу. Халамжийн мөнгө бүрдүүлдэг нүүрсний экспортод анхаар

Нүүрс тээврийн жолооч нарт тулгамдсан асуудлаар “Баян заг” тээвэрчдийн холбоо, "Тээвэрчдийн гэргий нарын холбоо", тээвэрчдийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Тэд “Өнөөдөр уртын тээвэрчид 230 км замд хоёр жилийн өмнөх ханшаар явж байна. Түлш болон бусад үйлчилгээ, барааны үнэ нэмэгдэж зардал өсөөд байхад энэ маягаар удаан үргэлжилбэл уртын тээвэр зогсоход хүрнэ. Нийтийн тээврийн автобус ч бай, замын үүдээс наашаа бараа татдаг ч бай УБ-аас Өвөрхангай руу нэг тариф тогтоно. Тэр тарифыг жишиг болгох ёстой. Зам тээврийн сайдын тушаал байдаг. 2019 оны арванхоёрдугаар сард шинэчилсэн.

Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Бид улс төржөөгүй. Засгийн газар руу дайраагүй. Шинэ сайдыг бид ажиглаж байна.

Олон нийтийн анхаар луу бөмбөгдүүлж байгаа сэдэв рүүгээ л давхиад явчихдаг. Дарханы замын асуудал эрхэлсэн сайд юм уу. Зам тээврийн хөгжлийг хариуцдаг сайд юм уу. Аравдугаар сард Дарханы замаа ашиглалтад оруулах гэж байх зуур Монгол Улсын нүүрсний экспорт буюу халамжийн мөнгө, хүүхдийн мөнгө зэргийг бүрдүүлдэг нүүрсний тээвэр чинь аргагүй эрхэнд зогсоход хүргэлээ. Энэ дээр ач холбогдол өгч зам дээр очооч гэж гуймаар байна” гэв.

Тээвэрчид. 2022.09.05