Амьдралын зөв дадал, хэвшил суулгах зорилготой нийслэлд “Хөвгүүдийн зөвлөл” байгуулна

Амьдралын зөв дадал, хэвшил суулгах зорилготой нийслэлд “Хөвгүүдийн зөвлөл” байгуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөвгүүдийн зөвлөл байгуулах санаачилгын хүрээнд есдүгээр сарын 9-нд /2022.09.09/ чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.

Уулзалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Зөв эрчүүд” клуб хамтран зохион байгуулах аж. Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцагч нийт охид хөвгүүдийн хүйсийн харьцаа тэгш (50:50) бөгөөд энэ харьцаа төрийн өмчийн сургуульд мөн адил (50:50), харин хувийн сургуульд (49.1:50.9)-тай байна. Анги дэвших тусам хөвгүүдийн тоо буурдаг чиг хандлага хадгалагдсаар байгаа юм. Тухайлбал, бага ангийн нийт суралцагчдын 48.9 хувь, дунд ангийн 49.5 хувь, ахлах ангийн 54.7 хувийг охид эзэлж байна. Хѳвгүүд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулж амьдралын зѳв дадал бүхий эрүүл зѳв иргэдийг төлөвшүүлэх алсын хараа бүхий хѳвгүүдийн сургалт болон нийгэмд тустай, идэвхтэй эрүүл амьдралын хэвшил суулгах хөтөлбөр юм.