ШӨХТГ: МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл

ШӨХТГ: МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу ШӨХТГ-аас шалгалтын ажлыг хийжээ.

Энэ талаар, МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй юм байна. МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна.