Сэлэнгэ аймгийн хорих ангиас оргосон этгээдийг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн хорих ангиас оргосон этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр /2022.08.29/ Сэлэнгэ аймгийн хорих ангиас хоригдол оргож эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байсан билээ. Тэгвэл уг этгээдийг өнөөдөр 09:00 цагийн орчимд Цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гаргаж Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим километрийн зайд Нурамт гэх газраас баривчилжээ. Тэрбээр Мандал сум дахь хорих 413 дугаар ангид хүмүүжиж байсан юм.