Тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдээс санал авч энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар хэлэлцэнэ

Тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхээр иргэдээс санал авч энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар хэлэлцэнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим оргил үедээ хүрч байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 27-ны өдрөөс /2022.08.27/ эхлэн есдүгээр сарын 03 /2022.09.03/-ны өдрийг дуустал нийслэлд 08:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. 

Ингэхдээ наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1, 3, 5, 7, 9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30 есдүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд 0, 2, 4, 6, 8-аар төгссөн буюу тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн юм. 

Тэгвэл Улаанбаатар хотод мөрдөгдөх тээврийн хэрэгслийн дээрх хязгаарлалтыг үргэлжлүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл энэхүү хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ сарын 07-ны өдөр НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн уг асуудалтай холбоотойгоор иргэд, олон нийтээс санал асуулга авах юм байна. Санал асуулгыг хэзээ нээлттэйгээр эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.