Монгол, Хятадын хооронд долоо хоногт зургаан удаа нислэг хийж эхэлнэ

Монгол, Хятадын хооронд долоо хоногт зургаан удаа нислэг хийж эхэлнэ

Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай ярилцаж тохирсон байна.

Энэ хүрээнд хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авах, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж эхэлжээ.